Захирлын мэндчилгээ

Захирлын мэндчилгээ

            Захирлын мэндчилгээ

Манай компанийн цахим хуудсанд зочилж байгаа эрхэм зочин танд талархлаа.

Монгол ороныхоо бахархалт түүх, онгон дагшин үзэсгэлэнт байгаль, нүүдэлчдийн байгаль экологид хор хөнөөлгүй амьдрах өвөрмөц хэв маягийг дэлхий нийтэд сурталчлан таниулж, улам бүр дэвшин хөгжиж буй эх ороныхоо хөгжилд хувь нэмрээ оруулах нь  манай хамт олны эрхэм зорилго юм.

Биднийг сонгосон эрхэм аялагч таны итгэлийг дааж урт хугацааны хамтын ажиллагааг бэхжүүлнэ.  Аялагч таны сэтгэлд хүрсэн үйлчилгээ үзүүлэхийг  манай байгууллага эрхэмлэн ажилладаг.

Бид аялагч та бүхний хүсэл сонирхлыг эрхэмлэн тав тухтай аялуулахыг урьтал болгон өөрийн үйлчилгээний чанар нэр төрлийг сайжруулан улам бүр туршлагажин өсөн дэвшиж байна.

Манай компани аялагч та бүхний шинийг эрэлхийлж, өөрийгөө сорих хүсэл эрмэлзлэлийн тань мөнхийн хамтрагч байх болно.

 Эрхэм аялагч таны аяллын зам тань цагаан байх болтугай.

 

Хүндэтгэсэн захирал   Б.Сугараа


ТАНИЛЦУУЛГА

Дэлхийн аялахад таатай улс орнуудын жагсаалтанд Монгол улсыг  10-р байранд жагсаасан байгаа нь манай орны аялал жуулчилалын салбарын нөөц бололцоо ямар их байгааг харуулсан хэрэг болжээ. Мөн нөгөөтэйгүүр  Монгол улсад аялал жуулчлалын салбарт өнөөг хүртэл ажиллаж хичээж ирсэн байгуулга, ажилтнуудын  хөдөлмөрийн үр дүн гэж үзэж байна. Их голын эх компани шинэ тутам хөгжиж буй аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа 2016 оноос  явуулж эхэлсэн билээ.  Манай компани эх ороныхоо баялаг түүх, нүүдэлчин ардынхаа өвөрмөц зан заншил, ардын урлагийнхаа гайхамшигт тулгуурлан сонирхол татахуйц аяллын хөтөлбөр бэлтгэн ажиллахыг зорьдог. Бидэнтэй хамтран ажилладаг байгууллага  эрхэм аялагчид та бүхэндээ талархаж байдаг билээ.

Бидний алсын хараа

            Эх ороныхоо нэр хүндийг өргөж, өөрийн салбартаа тэргүүлэгч аяллын компаниудын нэг болж гадаад харилцагаа өргөтгөн дэлхийн бүх тивд хүрч ажиллана

Бидний зорилго

            Монгол улсынхаа аялал жуулчлалын салбарын нэр хүндийг өндөрт өргөн үйлчлүүлэгчиддээ найдвартай үйлчилгээ үзүүлнэ.

Үнэт зүйл

  • -          Үйлчлүүлэгч, харилцагчаа сонсох
  • -          Итгэл даах чадвар
  • -          Шинийг санаачлах
  • -          Хөрвөх чадвартай байх
  • -          Хариуцлагатай байх
  • -          Зөв хандлага

Баримтлах ёс зүй

  • -          Харилцагч, үйлчлүүлэгчийн хувийн эрх чөлөөг хүндэтгэнэ.
  • -          Бусдын оюуны өмчид хүндэтгэлтэй хандана.
  • -          Монгол улсын холбогдох хууль тогтоомжийг биелүүлнэ.
  • -          Байгууллагын дотоод журмыг мөрдөнө.
  • -          Мэргэжилийн ёс зүйг баримтлана. 
Share :